Би зааныг хармаар байна...
Саяхан нэг номын нээлт үзлээ. "Үхэл агуугаас агуу хуурмаг үзэгдэл" гэдэг... Аа, бас "Би зааныг хармаар байна" ш дээ гэдэг.... Орчуулагч Н.Ачиймаа гэж бүсгүйг Ошогийн цуврал номуудаар нь нилээд сайн мэднэ л дээ. Ялангуяа "Хайр, эрх чөлөө, ганцаардал" гэж номонд нь их дуртай. Зүгээр л дуртай. Түүнээс би ямар бясалгал энээ тэрээгээр хичээллэх биш дээ. Тэгээд дээрх бүсгүй маань Ошогийн "Үхэл агуугаас агуу хуурмаг үзэгдэл" хэмээх номыг орчуулсан гэж дуулаад номынх нээлтэн дээр очсон чинь нэг л их таньдаг хүн... "-Юу билээ?" гээд бодоод л байсан чинь манай ажлын эгч байж таардаг юм. Ажлын коридорт дандаа л таардаг, даруухан царайтай эгч яг мөн. Нэг ажилд, нэг давхарт зөндөө удсан мөртлөө хүний урманд үг сольж ч үзээгүй.
"Би зааныг хармаар байна..." цааш унших »
Учрал, хагацал гэдэг бол зүгээр л нэг улигт түүх...
                                                                 Марта Коллинс:
"Учрал, хагацал гэдэг бол зүгээр л нэг улигт түүх..." цааш унших »
Масс-ачусетынхны Массыг хамарсан Масстай яруу найраг...
Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригаас ням гаригын хооронд  АНУ-ын Массачусетс мужийн яруу найрагчид энэ жилийнхээ цугларалт фестивалиа хийгээдэхлээ. Фестивалийн хүрээнд зохиолч уншигчдын уулзалт, номын танилцуулга, уран зохиолын маргаан мэтгэлцээн, дугуйлан маягийн бичил цугларалтууд бас дээр нь хүлээн авалт гээд болоогүй л юм алга. Тэр ч бүү хэл зарим нэг зохиолчид бага тайзархуу юм нээж, бичсэн жүжиг энэ тэрээ ч тоглуулсан юм байх. Зочдын хувьд уншигч зохиолчдоос гадна хэвлэлийн компаниудын төлөөллүүд, сэтгүүлчид, театр киноныхон гээд л байгаагүй хүн алга. Бүр зураачид хүртэл цохиж явсан гэнэ.  Гадныхан нэг юм хийхээрээ үнэнхүү цогцоор нь, утгаар нь хийх юм аа. Зохиогдож байгаа үйл ажиллагаанууд нь ч үр бүтээлтэй.
"Масс-ачусетынхны Массыг хамарсан Масстай яруу найраг..." цааш унших »
Арван гуравдугаар сарын борооноос...
Галт тэргэнд...
"Арван гуравдугаар сарын борооноос..." цааш унших »
Хамгийн сүүлд хэзээ уйлсанаа чамд хэлэхгүй ээ...

"Хамгийн сүүлд хэзээ уйлсанаа чамд хэлэхгүй ээ..." цааш унших »
Их Нацагдоржийн охин...
Утга зохиол сонины 1992 оны дугаараас туучихлаа.
"Их Нацагдоржийн охин..." цааш унших »
Энэ өдрийг Ахын шүлгээр хаая даа...
                                                                   зураач О.Энхтайван "Тавилан"
"Энэ өдрийг Ахын шүлгээр хаая даа..." цааш унших »
Энэ өглөөг Эгчийн шүлгээр эхлэе...

"Энэ өглөөг Эгчийн шүлгээр эхлэе..." цааш унших »
Өлөгчин тэргүүт...
Баяраа ахын шинэ ном гарчээ. Зохиолч, яруу найрагч Бидэрийн Баярсайханы тухай л яриад байна л даа. Ноднинхон тэрээр "Хүн загасны цөөрөм" нэртэй үргэлжилсэн үгийн бүтээлээ хэвлүүлж байсан бол энэ жил "Өлөгчин тэргүүт өгүүллэг"-үүдээ уншигчдынхаа гар дээр тавьлаа. Ном гойд таалагдсаны учир энд сонин болгож байгаа нь тэр. Номоос номын хооронд, бүтээлээс бүтээлийн хооронд улам л чангарч, өөрийгөө олж, бусдаас гоцорч байх нь уран бүтээлч хүний "юм дуулгахын" цондон юм гэнэ билээ. Би энэ үгийг Б.Баярсайхан ахын шинэ номонд хамааруулмаар байна. Яг зохиолчийг нь болбол бивээр хувь хүнийх нь хувьд өөрийнхөө мэддэг "сайн хүмүүс"-ээс хамгийн дээгүүрт тавьж, хүндэлдэг юм.
"Өлөгчин тэргүүт..." цааш унших »
Хүлээсэн шиг минь байх болов уу?...
Манай нэг Япон, Солонгосоор хэрэн хэссэн ийм найз байна аа. Хэзээ ирэх нөхөр вэ тэр одоо?. Мань хүн шүлэг бичнэ, тэгээд түүнийгээ хэнд ч үзүүлэхгүй хав дарчихна. Бид нар бүр долоон талаас нь гуйгаад уншуулж чаддаггүй гэж байгаа. Харин өнөөдөр би ясны хорчин хүний шинжээр, янзын боёкот хийж байгаад, бараг хүчээр шахуу хэдэн шүлэг салгаад ирлээ. ккк. Нараадаа хайртай шүү, хурдан Монголдоо, бидэндээ ирээд, гэрэл, дулаанаа ялгаруулж, дулаацуулаарай бидэнгээ гэж.
"Хүлээсэн шиг минь байх болов уу?..." цааш унших »
(Нийт: 130)
Загварыг хөгжүүлсэн: -- Kula'S Blog