Хайрын гүн ухаан
                                                              Пэрси Биш Шэлли
"Хайрын гүн ухаан" цааш унших »
Бэлэг

"Бэлэг" цааш унших »
Элизабет Бишопын ярилцлага /1-р хэсэг/
Америкийн нэрт яруу найрагч Элизабет Бишоп авхайн сэрүүн тунгалаг үедээ өгч байсан нэгэн ярилцлагыг эх хэлрүүгээ хөрвүүлсэн юм. Уул нь их сонирхолтой ярилцлага. Урт болохоор нь хэсэг хэсгээр нь цувралаар оруулчихюу хэмээн бодов. Бишоп хэмээх эл яруу найрагчийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дараад намтрыг нь шүлэгтэй нь уншиж болно. Мөн эл хадагтайн "Ариун Элизабетийн эмнэлэгийн эргэлт" хэмээх гайхалтай шүлгийг яруу найрагч Л.Өлзийтөгс орчуулсаныг уншихыг хүсвэл энд дараад  уншиж болно.
   Өвлийн нэгэн бүүдгэр өдөр... Үд нилээд өнгөрчээ. Элизабет Бишоп гэрт нь зочлон ирсэн сурвалжлагчийг угтан аваад, зочны өрөөний ханан дахь алтан шармал хүрээ бүхий маш гоёмсог тольных нь тухай асуусан сурвалжлагч эрийн эелдэг асуултанд хариулан сууна. "-Тиймээ тийм. Энэ Венецийнх. Дээр нь дүрслэгдсэн харь арьстай, жижигхэн хүмүүс нь Венеци хүмүүс. Гэхдээ би үүнийг Рио-Де-Жанерод нэгэн дуудлага худалдаанаас авсан юм."... Өөрийн хүндэлж явдаг найрагчаас зөвхөн энүүхэн төдийг асуух гэж ирээгүй болохоор сурвалжлагч эр кофены ширээн дээрхийг багахан зайчлан дуу хураагуураа  тавиад, бэлтгэж ирсэн асуултуудаа асуухаар зэхлээ. Буйдангийн ардах маш том хана бүхэлдээ номоор дүүрчээ.
"Элизабет Бишопын ярилцлага /1-р хэсэг/" цааш унших »
Соёмбо

A legend talks about Mongolian great lama Zanabazar Who seeing symbol signs during meditation in the sky one night, that symbol he named Soyambo (sanskrit word) later on represents of national emblem. The term Soyambo or Svayabhu (in sanskrit) is derived from two grammatical elements svayum + bhu; svayam means "self" and bhu means existing. therefore that sanskrit word means self existing or intend by independent. Moreover there is one ancient Indian theological scripture. This ancient scripture describes the physical shape of the Cosmic Form. How imagined that symbol, how wonderful imagined that symbol..,
The fire considered as his head(of the Cosmic form),
the sun and moon are His eyes,
the quarters are His ears,
The vedas are His speech,
the air is His prana (life breath),
the universe is His heart, and
the earth is His feet.
(Mundaka-Upanishad 2 1.4)

Соёмбо гэдэг нь ийм утгатай үг болохыг, мөн соёмбо үсгийг өөрийг нь ч ийм утгатай гэдгийг ёстой мэддэггүй байсан юм байна. Үндсэн хуулинд заасанчлан нэг их "улс төржүүлсэн" утгаар нь төсөөлж явлаа биш үү...


Ганзогийн блогоос гусцийн...

Тэрбээр энд залрах учиртай...
                               
"Тэрбээр энд залрах учиртай..." цааш унших »
Би зааныг хармаар байна...
Саяхан нэг номын нээлт үзлээ. "Үхэл агуугаас агуу хуурмаг үзэгдэл" гэдэг... Аа, бас "Би зааныг хармаар байна" ш дээ гэдэг.... Орчуулагч Н.Ачиймаа гэж бүсгүйг Ошогийн цуврал номуудаар нь нилээд сайн мэднэ л дээ. Ялангуяа "Хайр, эрх чөлөө, ганцаардал" гэж номонд нь их дуртай. Зүгээр л дуртай. Түүнээс би ямар бясалгал энээ тэрээгээр хичээллэх биш дээ. Тэгээд дээрх бүсгүй маань Ошогийн "Үхэл агуугаас агуу хуурмаг үзэгдэл" хэмээх номыг орчуулсан гэж дуулаад номынх нээлтэн дээр очсон чинь нэг л их таньдаг хүн... "-Юу билээ?" гээд бодоод л байсан чинь манай ажлын эгч байж таардаг юм. Ажлын коридорт дандаа л таардаг, даруухан царайтай эгч яг мөн. Нэг ажилд, нэг давхарт зөндөө удсан мөртлөө хүний урманд үг сольж ч үзээгүй.
"Би зааныг хармаар байна..." цааш унших »
Учрал, хагацал гэдэг бол зүгээр л нэг улигт түүх...
                                                                 Марта Коллинс:
"Учрал, хагацал гэдэг бол зүгээр л нэг улигт түүх..." цааш унших »
Масс-ачусетынхны Массыг хамарсан Масстай яруу найраг...
Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригаас ням гаригын хооронд  АНУ-ын Массачусетс мужийн яруу найрагчид энэ жилийнхээ цугларалт фестивалиа хийгээдэхлээ. Фестивалийн хүрээнд зохиолч уншигчдын уулзалт, номын танилцуулга, уран зохиолын маргаан мэтгэлцээн, дугуйлан маягийн бичил цугларалтууд бас дээр нь хүлээн авалт гээд болоогүй л юм алга. Тэр ч бүү хэл зарим нэг зохиолчид бага тайзархуу юм нээж, бичсэн жүжиг энэ тэрээ ч тоглуулсан юм байх. Зочдын хувьд уншигч зохиолчдоос гадна хэвлэлийн компаниудын төлөөллүүд, сэтгүүлчид, театр киноныхон гээд л байгаагүй хүн алга. Бүр зураачид хүртэл цохиж явсан гэнэ.  Гадныхан нэг юм хийхээрээ үнэнхүү цогцоор нь, утгаар нь хийх юм аа. Зохиогдож байгаа үйл ажиллагаанууд нь ч үр бүтээлтэй.
"Масс-ачусетынхны Массыг хамарсан Масстай яруу найраг..." цааш унших »
Арван гуравдугаар сарын борооноос...
Галт тэргэнд...
"Арван гуравдугаар сарын борооноос..." цааш унших »
Хамгийн сүүлд хэзээ уйлсанаа чамд хэлэхгүй ээ...

"Хамгийн сүүлд хэзээ уйлсанаа чамд хэлэхгүй ээ..." цааш унших »
(Нийт: 135)
Загварыг хөгжүүлсэн: -- Kula'S Blog